Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Катар улс НҮБ-д ханджээ

Катарын хүний эрхийн хороо өчигдөр Арабын орнуудыг тус улстай дипломат харилцаагаа тасалсан явдлыг буруутгаад, НҮБ-д тус асуудлыг мөрдөн шалгах хүсэлт гаргасан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Катар улс НҮБ-д ханджээ
Катар улс НҮБ-д ханджээ. Зураг: МҮОНРТ

Катарын хүний эрхийн хороо өчигдөр Арабын орнуудыг тус улстай дипломат харилцаагаа тасалсан явдлыг буруутгаад, НҮБ-д тус асуудлыг мөрдөн шалгах хүсэлт гаргасан байна.

Тус хорооны дарга Али Бин Самих Аль Марри Персийн булангийн улс орнууд зөвхөн Катарын ч бус, тус улсад ажиллаж амьдарч байгаа хөрш орнуудын иргэдийн хүний эрхийг зөрчиж байгааг мэдэгджээ. Тэрээр Женев хотод НҮБ-д хандан хэлсэн үгэндээ Катар улс тус байгууллагын дүрэм журмыг огт зөрчөөгүйг цохон тэмдэглээд, тус улсад тусгай хороо томилж, мөрдөн шалгаж өгөхийг хүссэн байна.

Саудын Араб, Бахрейн, Арабын нэгдсэн Эмирт улсууд 6-р сарын 5-ны өдөр Катарыг терроризмыг дэмжиж, террорист бүлэглэлүүдийг санхүүжүүлсэн хэмээн буруутгаж, дипломат харьцаагаа тасалсан. Түүгээр ч зогсохгүй тус улсын иргэдийг газар нутгаасаа 14 хоногийн дотор албадан гаргах шийдвэр гаргаж, агаарын болон усан хилээ хаасан юм.

Катар улс нь хүнсний бараа бүтээгдэхүүнийхээ 40 хувийг хөрш орон болох Саудын Арабаас импортлон авдаг бөгөөд 2 улс дипломат харилцаагаа тасалсантай холбоотойгоор тус улс хүнсний хомсдолд орох аюул нүүрлэж магадгүй байгаа. Үүнтэй холбоотойгоор энэ долоо хоногийн эхээр Иран улс тус улсад 5 нисэх онгоц бүхий хүнсний хангамж илгээсэн юм. Түүнчлэн Ираны холбогдох албаныхан Катар шиг 10 улсыг хүнсний бүтээгдэхүүнээр хангаж чадахаа мэдэгдээд, дахин туслахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Хуваалцах