Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Катарын нийслэл Доха хот 2030 оны Азийн наадмыг хүлээн авна

Азийн олимпын зөвлөлийн (ОСА) 39 дүгээр ерөнхий ассамблей 2030 оны Азийн наадам зохион байгуулах хотыг өчигдөр сонголоо

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Катарын нийслэл Доха хот 2030 оны Азийн наадмыг хүлээн авна
Катарын нийслэл Доха хот 2030 оны Азийн наадмыг хүлээн авна. Зураг: МҮОНРТ

Азийн олимпын зөвлөлийн (ОСА) 39 дүгээр ерөнхий ассамблей 2030 оны Азийн наадам зохион байгуулах хотыг өчигдөр сонголоо. Тус эрхийн төлөө хоёр хот тунан өрсөлдсөн бөгөөд сонгуульд хамгийн олон санал авч чадсан хот 2030 оны, удаалсан нь 2034 оны Азийн наадмыг зохион байгуулахаар болсон.

Ийн Азийн олимпын зөвлөлийн хуралдаанд 26 орны төлөөлөл Мускат хотноо биечлэн очиж оролцсон бол бусад 19 орны Үндэсний олимпын хороо цахимаар оролцож, санал хураалтын дүн гарахад Катар улсын нийслэл Доха 27 саналаар тэргүүлж, Саудын Арабын Рияд хотыг 10 орон дэмжив. Харин найман орны Үндэсний олимпын хороо шийдвэр гаргахаас түдгэлзсэн байна.

Эргэн сануулахад, 2022 оны Азийн наадмыг БНХАУ-ын Ханжоу, 2026 онд Японы Аичи-Нагоя хот зохион байгуулна. Харин 2030 онд Азийн наадмыг Катарын Доха, 2034 онд Саудын Арабын Рияд зохион байгуулагдахаар боллоо.

Хуваалцах