Кате Зол, “Киви” хамтлаг Монголын соёлын өдөрт оролцлоо
Монгол Улсаас АНУ-д Сан Франциско хотод суугаа ерөнхий консулын газар Монголын өв соёлын өдөрлөгийг Сан Франциско хотын Мужийн их сургуулийн Монгол оюутны холбоо, “Дэлхийд нэртэй монгол” ТББ, Оакланд хотын “Гэр” төв, Бэй Аэриагийн Монголчуудын холбоотой хамтран энэ сарын 20-нд Сан Франциско хотод ам
Мэдээллийн алба

Монгол Улсаас АНУ-д Сан Франциско хотод суугаа ерөнхий консулын газар Монголын өв соёлын өдөрлөгийг Сан Франциско хотын Мужийн их сургуулийн Монгол оюутны холбоо, “Дэлхийд нэртэй монгол” ТББ, Оакланд хотын “Гэр” төв, Бэй Аэриагийн Монголчуудын холбоотой хамтран энэ сарын 20-нд Сан Франциско хотод амжилттай зохион байгууллаа.
Ерөнхий консул Н.Анхбаяр өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ "Монголын өв соёлыг АНУ-д ийнхүү сурталчлан таниулахад Монгол оюутны холбооны гаргаж буй хичээл зүтгэлийг сайшаан тэмдэглээд, хоёр орны соёл урлагийн солилцоо, хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэхийн төлөө иргэдтэйгээ цаашид ч идэвхтэй хамтран ажиллана" гэж мэдэгдэв.
Уг арга хэмжээнд АНУ-ын Нью-Йорк хотноо “Мерседес бенц-2014” загварын шоунд саяхан амжилттай оролцсон загвар зохион бүтээгч Г.Золцэцэг ноолуур, эсгий, сарлагийн хөөвөр, арьсан бүтээгдэхүүнээр урласан бүтээлүүдээ толилуулж, “Киви” хамтлагийн дуучин Д.Уламбаяр, Америк дахь дуу хөгжмийн монгол хамтлагууд, "Гэр" төвийн сурагчид дуулж, бүжиглэсэн нь хүрэлцэн ирсэн 230 гаруй монгол, америк үзэгчийн сонирхлыг татав.


















