Катмандуд дахин газар хөдлөв
Өнгөрсөн дөрөв дүгээр сарын 25-ны өдрийн газар хөдлөлтөөр Балба улсад 8000 гаруй иргэд амь эрсдэж, 14000 гаруй иргэн гэмтэж, шархдан, олон тооны хот тосгод, байшин барилга нурж их хохирол амсаж,сэргээн босголтын ажил явагдаж байгаа юм
Мэдээллийн алба

Өчигдөр буюу тавдугаар сарын 12-ны өдөр Балба улсад орон нутгийн цагаар 12:35 цаг орчимд Балбын нийслэл Катманду хотоос 83 км-ийн зайд Эверест уулын орчим Хятадын хил дагуу хүн ам оршин суудаггүй Намчэ Базаар хэмээх газарт 7.4 магнитуудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Газар хөдлөлтийн чичиргээ Энэтхэгийн хойд мужууд болон Шинэ Дели хот, Бангладешийн Дака хот,Афганистан улсуудад мэдрэгдсэн байна. Энэ удаагийн газар хөдлөлтийн цөм нь газрын гадаргаас 10 км-ийн гүнд болж, ямар нэгэн хохирол учирсан гэх мэдээлэл ирээгүй байна. Түүнчлэн уг газар хөдлөлтийн улмаас Хойд Энэтхэгийн Бихар мужид байрлах Монгол сүмийн барилгын зарим хаалга, ханын хооронд байгаа хэмжээний цууралт өгсөн бөгөөд бусдаар ямар нэгэн эвдрэл, гэмтэл, хохирол учраагүй тухай хийдийн монгол лам нар ЭСЯ-ндаа мэдэгдсэн байна.
Өнгөрсөн дөрөв дүгээр сарын 25-ны өдрийн газар хөдлөлтөөр Балба улсад 8000 гаруй иргэд амь эрсдэж, 14000 гаруй иргэн гэмтэж, шархдан, олон тооны хот тосгод, байшин барилга нурж их хохирол амсаж,сэргээн босголтын ажил явагдаж байгаа юм.


















