Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Katya-Zol эх орныхоо нэрийг өндөрт өргөж явна

АНУ-ын Нью-Йорк хотноо зохиогдож буй дэлхийн загварын хамгийн нэр хүндтэй шоу “Mercedes benz” загварын долоо хоногт Уг шоунд дизайнер Г.Золцэцэг буюу Katya-Zol өөрийн “Чингисийн хатад” цувралаа толилуулсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Katya-Zol эх орныхоо нэрийг өндөрт өргөж явна
Katya-Zol эх орныхоо нэрийг өндөрт өргөж явна. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Нью-Йорк хотноо зохиогдож буй дэлхийн загварын хамгийн нэр хүндтэй шоу “Mercedes benz” загварын долоо хоногт Уг шоунд дизайнер Г.Золцэцэг буюу Katya-Zol өөрийн “Чингисийн хатад” цувралаа толилуулсан. Түүний загварууд ноолуур, эсгий, сарлагийн хөөвөр, арьс ашиглан хийгдсэн өвөрмөгц хийц бүхий бүтээлүүд болсныг тус загварын долоо хоногт оролцогчид онцлож байгаа.

Нью-Йорк хотын Манхэттэн дүүргийн Линкольн төвд зохиогдож буй “Мercedes Вenz” загварын долоо хоног нь 100 гаруй орны загвар зохион бүтээгчид, хувцас үйлдвэрлэлийн салбарын зочид төлөөлөгч, бизнес эрхлэгчид, нэр нөлөө бүхий 3000 гаруй хэвлэл мэдээллийн төлөөлөгчид оролцдог дэлхийн нэр хүнд бүхий арга хэмжээ юм. Та бүхэнд Монголын дизайнер Г.Золцэцэгийг загварын үзүүлбэрийг хүргэе.

Хуваалцах