Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Казахстан, Киргизийн “аравт” ойрын зайн холимог буухиа хийв

Маргааш Монгол, ОХУ-ын баг тамирчдын ойрын зайн холимог буухиа болно.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Казахстан, Киргизийн “аравт” ойрын зайн холимог буухиа хийв
Казахстан, Киргизийн “аравт” ойрын зайн холимог буухиа хийв. Зураг: МҮОНРТ

“Аравт” олон улсын морин цэргийн уралдааны алсын зайн морин марш гурав хоногийн хугацаанд болж өндөрлөсөн. Тэгвэл өнөөдөр ойрын зайн холимог буухиа эхэлсэн байна. Оролцогч орны баг тамирчид ойрын зайн холимог буухиагаар явган 3.1 км, морьтой 4.1 км зам туулах бөгөөд маршрутын дагуу байрлах цэгт өгөгдсөн гранат шидэх, саадын зурвас туулах, буудлагын дасгал гүйцэтгэх, тактикийн ажиллагаа, морины давхилт дунд гранат шидэх зэрэг таван даалгавар гүйцэтгэх ёстой. Сугалаа ёсоор өнөөдөр Казахстан, Киргиз улсын баг тамирчид ур чадвараа сорин өрсөлдсөн. Маргааш Монгол, ОХУ-ын баг тамирчдын ойрын зайн холимог буухиа болно.

Дашрамд дуулгахад, "Аравт" олон улсын морин цэргийн анхдугаар уралдааны хаалтын ёслол энэ сарын 8-нд буюу маргааш 16:00 цагт болно. Хаалтын ажиллагааны ёслолын үеэр Зэвсэгт хүчний 032 дугаар ангийнхан морин дээрх үзүүлэх тоглолт хийх аж. Түүнчлэн морьтой торгон цэргүүд хөгжим тоглоно.

Хуваалцах