Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Казахстан улс гадаадын архиваас 3000 баримт цуглуулжээ

Казахстан Улс өөрийн улсын үүх түүхтэй холбоотой түүхэн материалуудыг бусад улсуудын архиваас нээж илрүүлэх тал дээр эрчимтэй ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Казахстан улс гадаадын архиваас 3000 баримт цуглуулжээ
Казахстан улс гадаадын архиваас 3000 баримт цуглуулжээ. Зураг: МҮОНРТ

Казахстан Улс өөрийн улсын үүх түүхтэй холбоотой түүхэн материалуудыг бусад улсуудын архиваас нээж илрүүлэхээр эрчимтэй ажиллаж 3000 гаруй түүхэн баримт бичиг цуглуулжээ. Судалгааны ажлын үр дүнд архивын материалын хуулбар, гэрэл зураг, уран барилгын дурсгалын дүрс зураг, богино хэмжээний кино, каталог, картыг бий болгож чаджээ.

Түүнчлэн Чингис хааны үе хүртэлх омог аймгуудын угсаатны холбоо, түүхэн залгамжийн тухай Тюркийн хаант улс бүрэлдэж, хөгжсөн түүхийн мэдээллүүдийг ч олж авсан байна. Судалгааны ажил өнгөрсөн зургаадугаар сараас эхэлж 9 сарын 20-нд дуусчээ. Судалгаанд 23 эрдэмтэн томилолтоор авч Иран, Хятад, Узбекстан, Египет, Герман, Орос, Монгол, Турк, Энэтхэг, Их Британийн архивын төвүүдэд ажилласан байна.

Түлхүүр үг:Казахстан
Хуваалцах