Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Казахстан улс гамшигт нэрвэгдсэн иргэдэд зориулж 200 мянган ам.долларын хандив өгнө

Монгол-Казахстаны Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан 11 дүгээр сард зохион байгуулагдана. Энэ үеэр харилцаа, хамтын ажиллагааны олон асуудлаа ярилцаж, ажил хэрэг болгохоор төлөвлөж байна гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлэв.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Казахстан улс гамшигт нэрвэгдсэн иргэдэд зориулж 200 мянган ам.долларын хандив өгнө
Казахстан улс гамшигт нэрвэгдсэн иргэдэд зориулж 200 мянган ам.долларын хандив өгнө. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд Карим Масимов-тай уулзлаа. Монгол Улсыг энэхүү хариуцлагатай, нэр хүндтэй арга хэмжээг амжилттай зохион байгуулж байгаад Казахстан Улсын Ерөнхий сайд баяр хүргээд, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа болон олон улсын, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.

Хоёр орон худалдаа, эдийн засгийн бололцоогоо бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна. Тиймээс Монгол, Казахстан хоорондын өргөн хүрээтэй түншлэлийн харилцааг цаашид эрчимжүүлэн хөгжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөрөнгө оруулалтын төслүүдээр баяжуулж, идэвхжүүлэн өргөжүүлэхээр талууд харилцан тохиролцов. Мөн Казахстан Улсын Ерөнхий сайд Карим Масимов Баян-Өлгий аймагт болсон байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд туслах зорилгоор Засгийн газарт 200 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний хандив өгөхөө илэрхийллээ.

Хуваалцах