Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Казахстан Улсын гавьяат тамирчин Г.Отгонцэцэг зодог тайллаа

2015 оны нэгдүгээр сард Монгол болон Казахстаны жүдо бөхийн холбоотой хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээний хүрээнд Казахстан Улс Г.Отгонцэцэгийг өөрийн улсынхаа нэр дээр барилдуулах санал тавьсан билээ. Тийнхүү тэрбээр дасгалжуулагч Д.Энхбаатарын хамт Казахстаныг зорьсон юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Казахстан Улсын гавьяат тамирчин Г.Отгонцэцэг зодог тайллаа
Казахстан Улсын гавьяат тамирчин Г.Отгонцэцэг зодог тайллаа. Зураг: МҮОНРТ

“Рио-2016” олимпын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Казахстан Улсын гавьяат тамирчин Галбадрахын Отгонцэцэг зодог тайллаа.

2015 оны нэгдүгээр сард Монгол болон Казахстаны жүдо бөхийн холбоотой хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээний хүрээнд Казахстан Улс Г.Отгонцэцэгийг өөрийн улсынхаа нэр дээр барилдуулах санал тавьсан билээ. Тийнхүү тэрбээр дасгалжуулагч Д.Энхбаатарын хамт Казахстаныг зорьсон юм.

Тэр цагаас хойш буюу Риогийн олимпын дэвжээнээс хүрэл, 2017, 2018 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэнээр Монголчууд төдийгүй Казахстанчуудыг баярлуулсан билээ.

Мөн Азийн наадам (2018), Универсиад (2017)-д эхний гуравт багтаж байв.

Хуваалцах