Казахстанаас шилжүүлж ирсэн ялтнуудын ялыг хөнгөлжээ
Харин өнгөрөгч өдрүүдэд хэрэгтнүүдийг шүүж, ялыг тогтоосон байна.
Мэдээллийн алба

Бүгд Найрамдах Казахстан Улсын Алматы хотод ял эдлэж байсан манай улсын хоёр ялтныг Тахарын ерөнхий газраас шилжүүлж авчирсан. Харин өнгөрөгч өдрүүдэд хэрэгтнүүдийг шүүж, ялыг тогтоосон байна. Тодруулбал, 19 жилийн ял авсан Б.Билгүүн гэх залуу, түүний эхнэр болох 17 жилийн ялтай С.Оюунзаяа нарын ялыг 15 жил болгож бууруулжээ. Учир нь манай улсад хар тамхи хадгалж, борлуулсан гэх зүйл заалтын хамгийн дээд хэмжээ 15 жил байдаг юм. Тиймээс тухайн ял эдэлж байгаа газрынхаа хуулийг дагадаг журмын үндсэн дээр тэдний ялыг ийн хөнгөрүүлжээ.


















