Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Казахстанд 47 уурхайчин амиа алджээ

Казахстан улсын Караганда мужийн “Костенко”-ийн уурхайд өнгөрсөн сарын 28-ны өдөр тэсрэлт болж, нийт 46 уурхайчин амиа алдлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Казахстанд 47 уурхайчин амиа алджээ
Казахстанд 47 уурхайчин амиа алджээ. Зураг: МҮОНРТ

Казахстан улсын Караганда мужийн “Костенко”-ийн уурхайд өнгөрсөн сарын 28-ны өдөр тэсрэлт болжээ

Тэсрэлт болох үед уурхайд 252 уурхайчин ажиллаж байснаас 205 хүнийг газрын гадарга дээр гаргасан бөгөөд 47 уурхайчин сураггүй болсон байна.

Караганда мужийн Уул уурхайн аврах 10 тасгийн аврагчид 36 нэрвэгдэгчийн цогцсыг илрүүлж, 11 уурхайчны цогцсыг газрын гүний нурлаас гаргажээ.

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевийн зарлигаар аравдугаар сарын 29-нийг Казахстан улс даяар бүх нийтийн гашуудлын өдөр болгосон байна.

Урьдчилсан байдлаар уурхайд метан хийн тэсрэлт болсон гэж таамаглаж байгаа бөгөөд дэлбэрэлтийн хүчээс шалтгаалан хоёр километр /1.2 миль/ газарт нуранги үүсчээ.

Эх сурвалж: ОБЕГ

Хуваалцах