Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Казахстаны гааль, хорио цээрийн албан хаагчдыг авлигын хэрэгт саатуулаад байна

“Нур жолы” боомтын гааль, хорио цээрийн албаны албан хаагчдыг хээл хахууль авсан хэргээр саатуулаад байгааг Төмөр замын прокурорын байгууллагаас мэдээлэв. Төмөр замын прокурорын санаачлагаар Авлигатай тэмцэх албаны Алма-Атагийн салбарынхан саатуулаад байна. Дээр дурдсан байгууллагын албан хаагчид ул

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Казахстаны гааль, хорио цээрийн  албан хаагчдыг авлигын хэрэгт саатуулаад байна
Казахстаны гааль, хорио цээрийн албан хаагчдыг авлигын хэрэгт саатуулаад байна. Зураг: МҮОНРТ

“Нур жолы” боомтын гааль, хорио цээрийн албаны албан хаагчдыг хээл хахууль авсан хэргээр саатуулаад байгааг Төмөр замын прокурорын байгууллагаас мэдээлэв. Төмөр замын прокурорын санаачлагаарАвлигатай тэмцэх албаны Алма-Атагийн салбарынхан саатуулаад байна. Дээр дурдсан байгууллагын албан хаагчид улсын хилээр ямар нэгэн саадгүй нэвтрүүлнэ хэмээн хээл хахууль авдаг байжээ. Одоогийн байдлаар 8 хүнийг саатуулаад байна. Казахстан, БНХАУ-ын хил дээр урт дараалал гарч байгаа талаар уртын тээврийн жолооч нар өнгөрсөн 6 дугаар сарын эхээс гомдол гаргаж эхэлсэн байна.

Казахстан Улсын Сангийн яамны Улсын орлогын хороо, Хилийн алба, Аж үйлдвэрийн яам зэрэг нь авто тээврийн “Нур жолы” боомтын үйл ажиллагааг зохицуулахаар арга хэмжээ авч байна гэж удаа дараа мэдэгдэж байсан ч нөхцөл байдал дээрдээгүй байна.

Хуваалцах