Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЖилд 720 тонн желатин, 300 тонн амин хүчлийн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай желатины үйлдвэр ашиглалтад орлоо
1/3
Соёл, спорт

Казахстаны их дуулгаас манай тамирчид 6 медаль хүртэв

Казахстаны их дуулга тэмцээн тавдугаар сарын 8-10-ныг дуустал болсон. Энэ тэмцээнд нийт 36 орны 295 тамирчин хүч чадлаа сорьсон.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Казахстаны их дуулгаас манай тамирчид 6 медаль хүртэв
Казахстаны их дуулгаас манай тамирчид 6 медаль хүртэв. Зураг: МҮОНРТ

Казахстаны их дуулга тэмцээн тавдугаар сарын 8-10-ныг дуустал болсон. Энэ тэмцээнд нийт 36 орны 295 тамирчин хүч чадлаа сорьсон. Манай улсаас эрэгтэй 7, эмэгтэй 12, нийт 19 тамирчин оролцож, тус тэмцээнд хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн юм.

Монголын багаас

  • Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Сүхбат алт,

  • Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Л.Энхрийлэн алт,

  • Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг мөнгө,

  • Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд М.Нандин-Эрдэнэ хүрэл,

  • Эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд А.Адьяасүрэн хүрэл,

  • Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Л.Анхзаяа хүрэл медаль хүртсэн юм.

Хуваалцах