Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Казахстаны хэвлэлийн салбарынхан авлигын хэрэгт холбогджээ

Казахстан улсын хэвлэл мэдээллийн салбарын нэр хүндтэй сэтгүүлчид нэг сая гаруй ам.доллар шамшигдуулсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж байгаа нь ихээхэн шуугиан дэгдээж байна.

WA
Web admin

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Казахстаны хэвлэлийн салбарынхан авлигын хэрэгт холбогджээ
Казахстаны хэвлэлийн салбарынхан авлигын хэрэгт холбогджээ. Зураг: МҮОНРТ

Казахстан улсын хэвлэл мэдээллийн салбарын нэр хүндтэй сэтгүүлчид нэг сая гаруй ам.доллар шамшигдуулсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж байгаа нь ихээхэн шуугиан дэгдээж байна. Тус улсын Сэтгүүлчдийн эвлэлийн дарга, Үндэсний хэвлэлийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Сейткази Матаев, түүний хүү, “Казтаг” мэдээллийн агентлагийн захирал Асет Матаев нарыг 2011-2015 оны хооронд улсын төсвөөс 340 сая тенге буюу 970.000 ам.доллар шамшигдуулсан хэрэгт сэжиглэжээ.

Тэд тус улсын хэвлэлийн салбарт хамгийн нэр хүндтэй хүмүүс бөгөөд ямар ч мөнгө шамшигдуулаагүй гэж мэдэгдэж байгаа. Гэвч энэ хэргийн талаар тус улсын Авлигатай тэмцэх үндэсний товчооноос тэдний шамшигдуулсан гэх их хэмжээний мөнгийг Засгийн газрын Мэдээллийн технологийн хороо болон “Казахтелеком” төрийн өмчит компанид өгч, өөрсдийнх нь талаарх материал бэлтгэн, хэвлүүлэхэд зарцуулсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.

Эх сурвалж: www.iaac.mn

Хуваалцах