Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Казахстаны тамирчдаас хамгийн их найдлагатай нь Г.Отгонцэцэг

Олимпийн наадам ойртож буй энэ үед улс бүр “Рио-2016”-д хүч үзэх тамирчдаа тодруулсаар байна. Энэ удаа уншигч танд Казахстаны жүдочдоос хэн, хэн оролцох болсныг танилцуулъя.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Казахстаны тамирчдаас хамгийн их найдлагатай нь Г.Отгонцэцэг
Казахстаны тамирчдаас хамгийн их найдлагатай нь Г.Отгонцэцэг. Зураг: МҮОНРТ

Олимпийн наадам ойртож буй энэ үед улс бүр “Рио-2016”-д хүч үзэх тамирчдаа тодруулсаар байна. Энэ удаа уншигч танд Казахстаны жүдочдоос хэн, хэн оролцох болсныг танилцуулъя.

Тус улсаас таван жүдоч татамид гарах бөгөөд эрэгтэйчүүдийн ангилалд -60 кг-д Елдос Сметов, -66 кг-д Жансай Смагулов, -100 кг-д Максим Раков, эмэгтэйчүүдийн ангилалд -48 кг-д Галбадрах Отгонцэцэг, -63 кг-д Мариан Урдабаева нар олимпийн эрх аваад байна. Олон улсын судалгаагаар дээрх тамирчдаас “Рио-2016” наадмын медаль хүртэх тамирчнаар Г.Отгонцэцэгийг онцолжээ. Тэрбээр Монгол Улсын жүдо бөхийн шигшээ багт харьяалагддаг байсан ч хоёр жилийн өмнө Казахстаны иргэн болсон билээ.

Хуваалцах