Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Казахстаны Засгийн газар авлигын эсрэг үндэсний тайлангаа баталлаа

Казахстан Улсын Төрийн албаны зөвлөлийн энэ сарын 13-ны өдөр өргөн барьсан Авлигатай тэмцэх үндэсний тайланг тус улсын Засгийн газар нь баталсан байна.

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Казахстаны Засгийн газар авлигын эсрэг үндэсний тайлангаа баталлаа
Казахстаны Засгийн газар авлигын эсрэг үндэсний тайлангаа баталлаа. Зураг: МҮОНРТ

Казахстан Улсын Төрийн албаны зөвлөлийн энэ сарын 13-ны өдөр өргөн барьсан Авлигатай тэмцэх үндэсний тайланг тус улсын Засгийн газар нь баталсан байна. Уг баримт бичигт авлигатай тэмцэх чиглэлээр хийгдсэн ажил, бодит нөхцөл байдлын судалгаа, авлигын эсрэг бодлогыг сайжруулахад чиглэсэн зөвлөмжүүдийг тусгажээ.

Энэ жилийн хувьд Казахстан Улс авлигын төсөөллийн индексийн судалгаагаар 31 оноо авч 122 дугаар байр эзэлж, өнгөрсөн онтой харьцуулахад 2 онооны илүүтэйгээр, 9 байраар урагшилсан ажээ. Үндэсний тайланд олон улсын сайн туршлага, стандартыг судалсан, хууль тогтоох байгууллагаас авлигын эсрэг бодлогод дэмжлэг үзүүлсэн, авлигаас урьдчилан сэргийлэх шинэ нэгж байгуулсан зэрэг нь ахиц гаргахад нөлөөлсөн гэжээ.

Тайлангийн эхний бүлэгт 2015-2025 оны хооронд хэрэгжих Авлигын эсрэг стратеги, хоёрдугаар бүлэгт авлигын хандлага, гуравдугаар бүлэгт авлигыг устгахаар авагдсан арга хэмжээ, дөрөвдүгээр бүлэгт авлигатай тэмцэх төрийн үйл ажиллагаан дахь иргэдийн оролцоо, тавдугаар бүлэгт авлигын эсрэг хууль тогтоомж, бодлогыг боловсронгуй болгох хэтийн төлөв зэргийг агуулжээ.

Хуваалцах