Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Казино бүхий соёл, амралтын цогцолборыг Японы 3 бүс нутагт байгуулах тохиролцоонд хүрчээ

Японы эрх баригч намынхан казино бүхий амралт зугаалгын цогцолборыг гурван бүс нутагт хөгжүүлэхээр тодорхойлоод байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Казино бүхий соёл, амралтын цогцолборыг Японы 3 бүс нутагт байгуулах тохиролцоонд хүрчээ
Казино бүхий соёл, амралтын цогцолборыг Японы 3 бүс нутагт байгуулах тохиролцоонд хүрчээ. Зураг: МҮОНРТ

Японы эрх баригч намынхан казино бүхий амралт зугаалгын цогцолборыг гурван бүс нутагт хөгжүүлэхээр тодорхойлоод байна. Гэхдээ үүний тулд Засгийн газраас эхлээд хуулийн төсөл боловсруулах ёстой юм байна.

Японд өнгөрсөн 2016 онд казино бүхий амралт зугаалгын цогцолбор байгуулах тухай хууль хүчин төгөлдөр болсон юм. Либерал ардчилсан нам болон эрх баригч эвсэлд багтдаг Комэй намынхан казиногийн үйл ажиллагааг ямар маягаар зохицуулах тухай асуудлыг хэлэлцсэн байна.

Үүний үр дүнд одоогоор ийм цогцолборыг гурван бүс нутагт байгуулж, хөгжүүлэх зөвшилцөлд хүрсэн байна. Харин долоон жилийн дараа тоог нь нэмэгдүүлэх эсэх асуудлыг эргэн харахаар тохирчээ.

Хуваалцах