Кембриджийн Олон улсын шалгалтын төвийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт /2015.06.05/ Кембриджийн Олон улсын шалгалтын төвийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Мэдээллийн алба

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт /2015.06.05/ Кембриджийн Олон улсын шалгалтын төвийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд тус байгууллагын Гүйцэтгэх захиралМайкл О Сулливан Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогтыг цаг зав гарган хүлээн авсанд талархал илэрхийлээд, Кембриджийн олон улсын боловсролын хөтөлбөрийнхэрэгжилт,үр дүнгийн талаар танилцуулав.
Уулзалтын үеэрМонгол Улсын боловсролын бодлого, чанарын шинэчлэлийн асуудлаар болон цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар харилцан ярилцаж санал солилцлоо.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Кембриджийн Олон улсын шалгалтын төвхамтран2015 оны эхний хагаст Монгол-Кембриджийн боловсролын санаачлагын хүрээнд сурагчийн эцсийн үнэлгээ, шинэчилсэн хөтөлбөрийг үндэсний түвшинд нэвтрүүлэх болон шалгуурт суурилсан үнэлгээ гэсэн хоёр чиглэлээр ажиллаж байгаа юм байна. Мөн Кембриджийн зөвлөхүүдийн тусламжтайгаар монголын сургалтын хөтөлбөр боловсруулах багийн гишүүд туршилтын хөтөлбөрийн агуулга болон эдгээр хөтөлбөрүүдийг сургалтад хэрэгжүүлэхэд шаардагдах туслалцаа дэмжлэгийн талаар зохих шийдвэрүүдгарган ажиллаж байгаа ажээ.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр, Боловсрол, шинжлэх ухааны яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр,Кембриджийн Олон улсын шалгалтын төвийнБоловсролын тэнхимийн эрхлэгч Г.Хейвард болон албаны бусад хүмүүс байлцав


















