Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Кембрижийн “Багшийн мэргэжлийн хөгжлийн хөтөлбөр”-т хамрагдах багш нарт батламж гардууллаа

БШУЯ-наас Кембрижийн “Багшийн мэргэжлийн хөгжлийн хөтөлбөр”-ийн зохицуулагчийн эрх олгох сургалтад хамрагдах 26 багшийг сонгосон.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Кембрижийн “Багшийн мэргэжлийн хөгжлийн хөтөлбөр”-т хамрагдах багш нарт батламж гардууллаа
Кембрижийн “Багшийн мэргэжлийн хөгжлийн хөтөлбөр”-т хамрагдах багш нарт батламж гардууллаа. Зураг: МҮОНРТ

БШУЯ-наас Кембрижийн “Багшийн мэргэжлийн хөгжлийн хөтөлбөр”-ийн зохицуулагчийн эрх олгох сургалтад хамрагдах 26 багшийг сонгосон.Тэд бол гүйцэтгэлийн үнэлгээнд хоёр жил дараалан 1 дүгээр түвшинд үнэлэгдсэн Монгол Улсын зөвлөх зэрэгтэй багш нар юм.

Кембрижийн хөтөлбөрт хамрагдах багш нар нь БШУЯ-ны харьяа мэргэжлийн байгууллага, орон нутгийн БШУГ-ын мэргэжилтэн, багш бэлтгэх их, дээд сургууль болон үр бүтээлтэй ажиллаж буй ЕБС-ийн багш нар, багшийн хөгжил хариуцсан сургалтын менежерүүдийн төлөөлөл юм.

Багшийн хөгжлийг дэмжих үндэсний төвийг байгуулахад Монгол Улс Кембрижийн их сургуультай хамтран ажиллаж байна гэж БШУЯ-наас мэдээллээ.

Хуваалцах