"Кемпински" зочид буудал Н.Азжаргал охиныг гэр бүлийн хамт 14 хоног байрлуулахаар болжээ
Энэ сарын 9-нд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын төвд айлын гэр шатаж, есөн хүүхэд түлэгдсэн юм. Галын үеэр есөн настай Н.Азжаргал охин хамгийн том нь байсан бөгөөд тэрбээр хүний өөрийн нийлсэн найман дүүгээ галаас аварч баатарлаг үйлс бүтээжээ. Н.Азжаргал охин найман дүүгээ аварч явахдаа
Мэдээллийн алба

Энэ сарын 9-нд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын төвд айлын гэр шатаж, есөн хүүхэд түлэгдсэн юм. Галын үеэр есөн настай Н.Азжаргал охин хамгийн том нь байсан бөгөөд тэрбээр хүний өөрийн нийлсэн найман дүүгээ галаас аварч баатарлаг үйлс бүтээжээ. Н.Азжаргал охин найман дүүгээ аварч явахдаа 40 хувийн түлэгдэлд өртсөн бөгөөд гал гарч байх үед байшин дотор байсан дүү нараа цонхоор зөөж гаргаж амь насыг нь аварсан юм.

Н.Азжаргал охин "Мөнгөн гүүр" эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд өчигдөр эмнэлгээс гарсан юм. Гэхдээ цаашид 15 хоног гадуур эмчилгээ хийлгэх шаардлагатай бөгөөд ар гэр нь нийслэл хотод хамаатан садан байхгүй, амьдрах газаргүй гэсэн мэдээллийг Сэлэнгэ аймгийн Залуучуудын холбоо гүйцэтгэх хороонд мэдээлж туслах арга зам байгаа үгүй талаар хүсэлт явуулсан байна.
Монголын Залуучуудын Холбоо энэхүү хүсэлтийг хүлээн авч "Кемпински Хаан Палас" зочид буудалд албан бичиг хүргүүлсэний дагуу зочид буудлын хамт олон таатайгаар хүлээн авч нийгмийн хариуцлагаа ухамсарлаж Н.Азжаргал охиныг гэр бүлийн хамт зочид буудалдаа байрлуулахаар болсон сайхан мэдээ дуулдлаа. Зочид буудлын ерөнхий менежер Фрэнк Прасмо өчигдөр "Мөнгөн гүүр" эмнэлэг дээр өөрийн биеэр очиж Н.Азжаргал охиныг эмнэлгээс гаргаж авчээ.
Мөн хэвлэлийн бага хурал "Кемпински Хаан Палас" зочид буудалд зохион байгуулагдаж МЗХ-ны Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат Н.Азжаргал охиныг МЗХ-ны "Эр зоригийн алдар" тэмдгээр шагнаж МЗХ-оос тавьсан хүсэлтийг хүлээн авч, нийгмийн үүргээ биелүүлж, баатарлаг гавьяа байгуулсан Н.Азжаргал охиныг гэр бүлийн хамт 14 хоног зочид буудалдаа байрлуулж байгаа явдалд Монголын нийт залуучуудынхаа өмнөөс баярласан талархсанаа "Кемпински Хаан Палас" зочид буудлын хамт олонд илэрхийлсэн юм.























