Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Кени Улсын Хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлажээ

Кени Улсын Хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Девид Окейо гэгчийн хөнгөн атлетикийн салбартай холбоотой үйл ажиллагаа эрхлэх эрхийг насаар нь хязгаарлаж, 50 000 ам.долларын торгууль оногдуулсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Кени Улсын Хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлажээ
Кени Улсын Хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлажээ. Зураг: МҮОНРТ

Кени Улсын Хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Девид Окейо гэгчийн хөнгөн атлетикийн салбартай холбоотой үйл ажиллагаа эрхлэх эрхийг насаар нь хязгаарлаж, 50 мянган ам.долларын торгууль оногдуулсан байна.

Энэхүү шийдвэрийг Хөнгөн атлетикийн олон улсын холбооны Ёс зүйн комисс гаргажээ. Түүнчлэн, түүнийг ёс зүйн дүрэм зөрчсөн гэж үзэн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээс хассан байна.

Окейог Хөнгөн атлетикийн холбооны хэд хэдэн албан тушаалтнуудтай нийлж, Найк компаниас тус холбоог ивээн тэтгэж үзүүлсэн 700,000 ам.долларыг завшсан хэрэгт буруутгаж байгаа юм байна.

Хуваалцах