Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

"Кеннет" хар шуурганы улмаас нас барсан хүний тоо нэмэгдсээр байна

Мозамбик улсад хүчтэй хар шуурга шуурсны улмаас нас барсан хүний тоо нэмэгдсээр байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Кеннет" хар шуурганы улмаас нас барсан хүний тоо нэмэгдсээр байна
"Кеннет" хар шуурганы улмаас нас барсан хүний тоо нэмэгдсээр байна. Зураг: МҮОНРТ

Мозамбик улсад хүчтэй хар шуурга шуурсны улмаас нас барсан хүний тоо нэмэгдсээр байна. Өнгөрөгч долоо хоногт Өмнөд Африкийн энэ улсын нутгийн хойд хэсгээр "Кеннет" нэртэй хар шуурга шуурч, салхины хурд цагт 140 м/с хүрч ширүүссэн байна.

Шуурганы эрч буурсан ч, даваа гарагт хүчтэй аадар бороо үргэлжлэн орж цаашид ч орох төлөвтэй байгаа юм байна. Мозамбикийн хойд бүсийн Кабу-Делгаду мужид үер болсон байна. Үерийн ус хоёр метрт хүрч байжээ.

Нас барсан хүний тоо 38 байна. Цаашид энэ тоо нэмэгдэж магадгүй байна. Байгалийн үзэгдлийн улмаас нислэгүүдийг зогсоосон тул тусламж үзүүлэхэд төвөгтэй байна гэж албаныхан мэдээлжээ.

Өнгөрөгч гуравдугаар сард шуурсан "Идай" хар салхины уршгаар Мозамбик, Малави, Зимбабве улсад 900 гаруй хүн эндсэн юм.

Хуваалцах