Кэсон аж үйлдвэрийг сэргээх баримт бичигт гарын үсэг зурлаа
Хоёр Солонгосын хамтын ажиллагааны бэлгэдэл болсон Кэсон аж үйлдвэрийн цогцолборыг сэргээх тухай баримт бичигт хоёр тал гарын үсэг зурснаас хойш өчигдөр анх удаа Өмнөдийн аж ахуй эрхлэгчдийг тус бүс нутагт нэвтрүүлсэн байна.
Мэдээллийн алба

Хоёр Солонгосын хамтын ажиллагааны бэлгэдэл болсон Кэсон аж үйлдвэрийн цогцолборыг сэргээх тухай баримт бичигт хоёр тал гарын үсэг зурснаас хойш өчигдөр анх удаа Өмнөдийн аж ахуй эрхлэгчдийг тус бүс нутагт нэвтрүүлсэн байна. Дөрвөн сар завсарласны дараа эргэн сэргэж байгаа учир дэд бүтцийн асуудлаас үүдэн ойрын хугацаанд үйлдвэрлэлээ хэвийн үргэлжлүүлэх боломжгүй байгаа тухай аж ахуй эрхлэгчид хэлж байгаа юм. Мөн тэдний бас нэгэн айдас нь удаан хугацаанд завсарласнаар хөрөнгө оруулагчид болоод худалдан авагчдыг эргэн татахад сөргөөр нөлөөлөх вий гэх асуудал юм. Энэ оны 4-р сард Өмнөд Солонгос болоод АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилт хийснээс үүдэн Кэсоныг хаах тухай Умардын шийдвэр аль аль талдаа эерэг зүйл авчраагүй ч энэ удаад эргэн сэргээхтэй холбоотойгоор тус аж үйлдвэрийн цогцолборыг олон улсын жишигт нийцүүлэх, гадны хөрөнгө оруулагчдыг татах зорилт тавиад байгаа юм.


















