Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Кесоны аж үйлдвэрийн асуудал шийдэгдэв

Энэ сарын 14-нд Хоёр Солонгосын төлөөлөгчид Кесоны аж үйлдвэрийн асуудлаар долоо дахь удаагаа хэлэлцлээ. Хэлэлцээрт зааснаар хоёр тал ямарч нөхцөлд Кесоны аж үйлдвэрийн үйл ажиллагааг дахин зогсоохгүй байхаар тохиролцжээ.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Кесоны аж үйлдвэрийн асуудал шийдэгдэв
Кесоны аж үйлдвэрийн асуудал шийдэгдэв. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 14-нд Хоёр Солонгосын төлөөлөгчид Кесоны аж үйлдвэрийн асуудлаар долоо дахь удаагаа хэлэлцлээ.

Хэлэлцээрт зааснаар хоёр тал ямарч нөхцөлд Кесоны аж үйлдвэрийн үйл ажиллагааг дахин зогсоохгүй байхаар тохиролцжээ.

Мөн тус бүсээр орж гарах Өмнөд Солонгосын талын ажилтны аюулгүй байдал, аж ахуйн нэгжийн эд хөрөнгийг хамгаалах, зорчих, мэдээлэл холбоо, боомтоор нэвтрэх зэрэг асуудлыг шийдвэрлэж, тухайн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа Олон улсын стандарт хангасан байхыг баталж, хоёр улсын нэгдсэн комисс ба шаардлагатай салбар газруудыг байгуулахаар болсон аж. Мөн БНСУ-ын аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөө цэгцлэн шинэчилж тус аж үйлдвэрийг хэвийн ажиллагаагаа сэргээхийг батлах хэрэгтэйг онцолсон байна.

Энэ уулзалт хоёр Солонгосын харилцааны шинэ эхлэл болж, Кесоны аж үйлдвэрийг Олон улсын болгоход хамтдаа хүчин чармайлт гаргахыг хүсэж байна гэж БНСУ-ын ерөнхийлөгч Пак Кын Хе илэрхийлжээ.

Түлхүүр үг:кесон
Хуваалцах