Кэсоны хэлэлцээр тав дах удаагаа болно
Өчигдөр болсон БНАСАУ, БНСУ-ын хамтран байгуулсан Кэсон аж үйлдвэрийн цогцолборын үйл ажиллагааг сэргээх дөрөв дэх удаагийн хэлэлцээр амжилтгүй боллоо. Пхеньян, Сөүлийн төлөөлөгчид энэ сарын 22-нд тав дахь хэлэлцээрээ хийхээр төлөвлөсөн байна.
Мэдээллийн алба

Энэ оны гурав, дөрөвдүгээр сард Хойд Солонгосын цөмийн туршилтаас шалтгаалан БНАСАУ, БНСУ-ын харилцаанд сэв суусан юм. Хоёр Солонгос сайд нарын түвшний хэлэлцээ хийхээр зөвшилцсөн боловч талуудаас оролцох төлөөлөгчдийг сонгохдоо зөвшилцөлд хүрч чадаагүй билээ.
Кэсоны үйл ажиллагаа саатсанаар Хойд Солонгосын олон улсад гаргадаг бараа бүтээгдэхүүний эргэлтэд сөргөөр нөлөөлж байгаа аж.