Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Кевин Мандиа: Энэ удаагийн хакерын халдлага АНУ-ын түүхэн дэх хамгийн том дайралт

АНУ-д саяхан гарсан хакерын томоохон халдлагад Засгийн газрын агентлагуудаас гадна 50 орчим компани, байгууллага өртжээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Кевин Мандиа: Энэ удаагийн хакерын халдлага АНУ-ын түүхэн дэх хамгийн том дайралт
Кевин Мандиа: Энэ удаагийн хакерын халдлага АНУ-ын түүхэн дэх хамгийн том дайралт. Зураг: МҮОНРТ

АНУ-д саяхан гарсан хакерын томоохон халдлагад Засгийн газрын агентлагуудаас гадна 50 орчим компани, байгууллага өртжээ. Энэхүү дүгнэлтийг компьютерийн аюулгүй байдлаар мэргэшсэн Америкийн “ФайрАй” компанийн тэргүүн Кевин Мандиа гаргаж, танилцууллаа.

АНУ-д “СоларВиндс” фирмийн программ хангамжаар дамжуулан хакерууд томоохон дайралт хийсэн. Гэтэл 300 мянга гаруй компани энэ фирмийн программ хангамжийг ашигладаг. Тэр дундаас 18 мянгад нь аюултай код илэрч, 50 компани, байгууллага халдлагад хамгийн ихээр өртжээ. Кевин Мандиа энэ удаагийн хакерын халдлагыг түүхэн дэх хамгийн том дайралт гэж үзэж байна.

Өнгөрөгч лхагва гарагт АНУ-ын Үндэсний тагнуулын газар, Холбооны мөрдөх товчоо, Дэд бүтэц, кибер аюулгүй байдлыг хангах агентлагаас хамтарсан мэдэгдэл гаргаж, холбооны Засгийн газрын сүлжээ компьюер сүлжээний ноцтой халдлагад өртсөн гэж мэдэгдсэн. АНУ-ын засаг захиргаа энэ халдлагын гол байг Засгийн газрын агентлагууд гэж үзэж байна. БХЯ, Сангийн яам, Дотоод аюулгүй байдлын яам, Худалдааны яам, түүнчлэн Төрийн департамент халдлагад өртсөн гэжээ. Мөн АНУ-ын Эрчим хүчний яам, Үндэсний цөмийн аюулгүй байдлын газар ч өртсөн байх магадлалтай гэж мэдэгдсэн.

АНУ-аас энэ халдлагыг ОХУ-тай холбож байгаа. Сонгогдсон Ерөнхийлөгч Жо Байдены хүрээллийнхэн ч Оросыг томоохон кибер халдлагад оролцдогоор нь шийтгэх сонирхолтойгоо илэрхийлсэн. Гэвч АНУ-ын одоогийн Төрийн тэргүүн Дональд Трамп Оросыг энэ халдлагатай холбоотой гэж мэдэгдэхээс зайлсхийж байгаа юм.

Хуваалцах