Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Улс төр

Кгалема Мотланте Монголд ирэхийг мөрөөддөг байжээ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг ӨАБНУ-ын Дэд Ерөнхийлөгч Кгалема Мотлантег хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Ерөнхий сайд уул уурхайн салбарт хамтран ажиллах, харилцан туршлага судлах сонирхлоо илэрхийлсэн юм.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Кгалема Мотланте Монголд ирэхийг мөрөөддөг байжээ
Кгалема Мотланте Монголд ирэхийг мөрөөддөг байжээ. Зураг: МҮОНРТ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг ӨАБНУ-ын Дэд Ерөнхийлөгч Кгалема Мотлантег хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Ерөнхий сайд уул уурхайн салбарт хамтран ажиллах, харилцан туршлага судлах сонирхлоо илэрхийлсэн юм. Харин ӨАБНУ-ын Дэд Ерөнхийлөгч Кгалема Мотланте “арьс өнгөөр алагчлах үзлийн эсрэг тэмцэж, үүнээсээ болж шоронд хоригдож байсан. Энэ үеэрээ Монголын түүхийн тухай ном уншиж, Монголд очихыг мөрөөддөг байлаа. Энэ мөрөөдөл минь өнөөдөр биелж байна” гэлээ

Дашрамд дуулгахад манай хоёр орны дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой ирэх онд тохионо.

Түлхүүр үг:Ерөнхий сайд
Хуваалцах