Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Х:17 автобус Цонжин болдог орчимд зогсох боломжтой боллоо

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Х:17 автобус Цонжин болдог орчимд зогсох боломжтой боллоо
Х:17 автобус Цонжин болдог орчимд зогсох боломжтой боллоо. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас иргэд, жуулчдын санал хүсэлтийн дагуу Нийтийн тээврийн бодлогын газартай хамтран Улаанбаатар-Төв аймгийн Эрдэнэ сум-Багануур чиглэлийн Х:17 автобусыг Цонжин болдог орчимд зогсоох (урд, хойд) зогсоолын тэмдэг тэмдэглэгээг байршуулах ажлыг хийж гүйцэтгэжээ.

Ингэснээр гадаад, дотоодын иргэд, жуулчид "Тэнгэр плаза"-аас Цонжин болдог чиглэлд зорчих боломжтой болж байна.

Дээрх чиглэлийн өөрчлөлтийг 2026 оны есдүгээр сарын 26-ны өдрөөс эхлүүлэхээр болов.

Тухайн чиглэлд 15,000 төгрөгөөр зорчих боломжтой бөгөөд ирэх жил автобусны буудлын байгууламжийг бий болгох ажлыг хийхээр төлөвлөсөн байна.

Хуваалцах