Х.Бадамгэрэл "Топ модель"-д өрсөлдөхөөр шийджээ
Монголын загварын ертөнцөд өөрийн гэсэн орон зайг хэдийн бий болгож “Andra Model Management” агентлагийг байгуулан амжиоттай яваа мисс Х.Бадамгэрэл хэдхэн сарын өмнө амаржиж хүүтэй болсон билээ.
Мэдээллийн алба

Монголын загварын ертөнцөд өөрийн гэсэн орон зайг хэдийн бий болгож “Andra Model Management” агентлагийг байгуулан амжилттай яваа мисс Х.Бадамгэрэл хэдхэн сарын өмнө амаржиж хүүтэй болсон.
Нялх биетэй залуухан ээж хэдэн жил тасралтгүй оролцсон "Гоёл" наадамдаа бэлтгэж эхэлжээ. Энэ талаар “Жил болгон хэд хэдэн чухал арга хэмжээнүүдийг хүлээдэг. Энэ жил Гоёл-2014 наадмаа алгасахгүй байх боломж гарлаа. Хүн олон зүйлээс сэтгэл ханамж авдаг бол миний хувьд тайзнаас маш их эрч хүч, урам зориг, цааш тэмүүлэх мэдрэмж авдаг. Намайг дэмжиж, хурцалж байдаг гэрийнхэн, найзууд бас хайртдаа баярлалаа” хэмээн цахим хуудсандаа бичжээ.




















