Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Х.Баделхан: Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахын тулд 6 дэд төв байгуулна

Энэ жилээс Баянхошуу, Сэлбэ орчимд орон сууцны хороолол баригдах боломж бүрдэнэ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Х.Баделхан: Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахын тулд 6 дэд төв байгуулна
Х.Баделхан: Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахын тулд 6 дэд төв байгуулна. Зураг: МҮОНРТ

Энэ жилээс Баянхошуу, Сэлбэ орчимд орон сууцны хороолол баригдах боломж бүрдэнэ. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр тухайн бүсийг төвийн дулаан, бохир, цэвэр усаар хангах инженерийн дэд бүтцийн ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн.

Одоогоор ажлын гүйцэтгэл 60 гаруй хувьтай байна. Ийнхүү газар доорх хотоо байгуулснаар дээр нь нийгмийн дэд бүтцийн барилгууд, орон сууцны хорооллууд сүндэрлэх нөхцөл бүрдэх юм. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд эхний ээлжинд 10 мянган айлын орон сууц барихаар төлөвлөсөн.

Мөн иргэд барилгын компаниуд тохиролцож газраа чөлөөлөөд орон сууцны хороолол баригдах боломжийг бүрдүүлнэ гэж Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан мэдээлж байна.

Хуваалцах