Х.Баттулга Б.Батзаяагийн асуудлаар тайлбар хийнэ
Эх сурвалжийн мэдээлснээр, тэрбээр Зам тээврийн Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяагийн баривчилгаатай холбоотой асуудлаар мэдээлэл хийх аж.
Мэдээллийн алба

УИХ-ын гишүүн Х.Баттулга өнөөдөр мэдээлэл хийхээр болжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, тэрбээр Зам тээврийн Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяагийн баривчилгаатай холбоотой асуудлаар мэдээлэл хийх аж.
Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан өнгөрсөн баасан гарагийн шөнө Б.Батзаяаг баривчилж, Зайсан дахь хорих ангид саатуулаад байгаа юм. Б.Батзаяа УИХ-ын гишүүн Х.Баттулгыг Зам тээврийн сайд байх үед Төрийн нарийн бичгийн даргаар нь ажиллаж байсан. Түүнийг Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компаниас хахууль авсан хэрэгт сэжиглэн саатуулсан талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм.


















