Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа
Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа.
Мэдээллийн алба

Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа. Тэрбээр "Өнөөдөр Монгол Улсын 30 хүрэхгүй гэр бүлийн төлөө юу, гурван сая иргэдийн төлөө юу гэсэн сонголт ирээд байна. Хүч тэнцвэргүй тулаан болох гэж байна. Гэвч Монголын эгэл ард түмэн ялна” гэж хэлсэн үгэндээ онцоллоо.

Нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авч буй Х.Баттулгыг дэмжиж Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн нар үг хэллээ.


















