Х.Баттулга сайд огцрох хүсэлтээ өглөө
ҮХАА-н сайд Х.Баттулга дөнгөж сая чуулганы нэгдсэн хуралдаан дээр сайдын суудлаас огцрох хүсэлтээ өргөн барилаа.
Мэдээллийн алба

ҮХАА-н сайд Х.Баттулга дөнгөж сая чуулганы нэгдсэн хуралдаан дээр сайдын суудлаас огцрох хүсэлтээ өргөн барилаа.
Өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Засгийн газар, УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн.
Засгийн газар, УИХ-ын гишүүдийн “давхар дээл”-ийг тайлах уг хуулийн төслийг гишүүдийн олонхийн саналаар буцаасан. Уг асуудалд анхнаасаа намаасаа эсрэг саналтай байсан гишүүд бол Р.Бурмаа, Ж.Батзандан, Х.Баттулга, М.Зоригт нар юм. Тэд өчигдөр ч гэсэн гишүүдийн “давхар дээл”-ийг тайлах нь зөв гэж үзэж намаасаа эсрэг байр суурьтайгаар санал өгсөн. Тэдний энэхүү байр сууринаас болж намаас хөөх хэмжээний хүртэл цөөнгүй асуудал үүсээд буй. Харин өнөө өглөө УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга сайдын суудлаас өөрийн хүсэлтээр огцорч УИХ-ын гишүүн байхаар өргөдлөө УИХ-ын даргад өргөн барилаа.
Тэрээр ийм сонголт хийж байгаа нь намын бодлогоо эсэргүүцэж байгаагийн тод жишээ боллоо.


















