Х.Баттулга сайд үндэсний гурил үйлдвэрлэгчидтэй уулзана
Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга өнөөдөр гурил үйлдвэрлэгчидтэй уулзана. Тус уулзалтаар ирэх жилийн гурилын үнэ, хангамж, чанар ямар байх, буудайн хүрэлцээ үнэ зэрэг асуудлыг харилцан ярилцаж, санал солилцох юм.
Мэдээллийн алба

Манай улс энэ жил 313 мянган га-д улаан буудай, 15,5 мянган га-д төмс, 7,6 мянган га-д хүнсний ногоо, 20,7 мянган га-д малын тэжээл, 25 мянган га-д тосны ургамал тариалсан билээ. Ургацын урьдчилсан балансаар 423.4 мянган тонн үр тариа, үүнээс 404.6 мянган тонн буудай хураан авах юм байна.