Х.Баттулга сайд ургацын талбайд ажиллалаа
Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга өнгөрсөн амралтын өдрөөр Төв аймгийн Цээл, Угтаалцайдам, Жаргалант сумдад ургацын талбайд ажиллалаа.
Мэдээллийн алба

Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга өнгөрсөн амралтын өдрөөр Төв аймгийн Цээл, Угтаалцайдам, Жаргалант сумдад ургацын талбайд ажиллалаа. Төв аймаг тариалалтын хэмжээгээрээ улсдаа хоёртдугаарт ордог, төмс, хүнсний ногоо, үр тариа, тосны, тэжээлийн ургамал тариалдаг нутаг. Тус аймгийн хувьд энэ жил 59394 га үр тариа, 5015 га төмс, 867 га хүнсний ногоо, 3486 га тэжээлийн ургамал, 16380 га тосны ургамал хурааж авах юм. Харин энэ сарын 4-ний байдлаар ургацынхаа 67 хувийг хураан авчээ.
.jpg)
.jpg)


















