Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Улс төр

Х.Баттулга, Ц.Нямдорж нарын маргаан эцэслэн шийдэгдсэнгүй

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар Х.Баттулгын нэхэмжлэлтэй Ц.Нямдоржид холбогдох иргэний хэргийг өчигдөр үдээс хойш авч хэлэлцлээ.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Х.Баттулга, Ц.Нямдорж нарын маргаан эцэслэн шийдэгдсэнгүй
Х.Баттулга, Ц.Нямдорж нарын маргаан эцэслэн шийдэгдсэнгүй. Зураг: МҮОНРТ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар Х.Баттулгын нэхэмжлэлтэй Ц.Нямдоржид холбогдох иргэний хэргийг өчигдөр үдээс хойш авч хэлэлцлээ.

Тус шүүх хурал хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу явагдсан юм.

Хяналтын шүүх хэргийг хэлэлцэж шийдвэрлэх боломжгүй гэх үндэслэлээр анхан шатны шүүхэд буцаалаа.

Түлхүүр үг:Х.БаттулгаЦ.Нямдорж нарын маргаан эцэслэн шийдэгдсэнгүй
Хуваалцах