Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Х.Баттулгыг сайдын суудлаас чөлөөллөө

Дөнгөж сая УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж Засгийн газрын гишүүн Х.Баттулгыг огцруулах тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцлээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Х.Баттулгыг сайдын суудлаас чөлөөллөө
Х.Баттулгыг сайдын суудлаас чөлөөллөө. Зураг: МҮОНРТ

Дөнгөж сая УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж Засгийн газрын гишүүн Х.Баттулгыг огцруулах тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тэрээр “давхар дээл”-ээ тайлахын тулд өөрийн хүсэлтээр сайдынхаа албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ өргөн барьсан юм.

Тогтоолын төслийн танилцуулыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хийсэн бөгөөд үүний дараа гишүүд асуулт асууж санал хэлсэн юм.

Ингээд УИХ-ын гишүүдээс өчигдөр байнгын хорооны хуралдаанаас гарсан Засгийн газрын гишүүн, ҮХАА-н сайд Х.Баттулгыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх нь зүйтэй гэсэн горимын саналаар санал хураахад 69 гишүүний 54 гишүүн буюу 78.3 хувь нь зөвшөөрч 15 гишүүн буюу 21.7 хувь нь татгалзлаа.

Ийнхүү ҮХАА-н сайд Х.Баттулга сайдын суудлаас огцорч УИХ-ын гишүүний үүрэгт ажилд үлдэж байгаа юм.

Үүгээр УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө.

Хуваалцах