Х.Болор-Эрдэнийн зохиолоор хийж буй "Bonjour la vie" киноны зураг авалт Швейцарт үргэлжилж байна
Зохиолч уг кино зохиолдоо Өрнийнхөний амьдрал, зан байдал, харилцааны дотоод хэлбэрийг өөрийн нүдээр харж, мэдэрснээ илэрхийлсэн бөгөөд кино багийнханд зохиол маш их таалагджээ.
Мэдээллийн алба

Монголын Зохиолчдын Эвлэлийн болон Утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд” наадмын хошой тэргүүн шагналт зохиолч Х.Болор-Эрдэнийн зохиолоор Европт "Bonjour la vie" нэртэй уран сайхны кино хийж байна.
Тодруулбал, Х.Болор-Эрдэнийн хайр, итгэлцэл, хүсэл тэмүүлэл, залуу нас, гал цог ганцхан хоромд юу ч биш болон хувирч байгаа тухай нэгэн адармаатай түүхийн талаар өгүүлэх уг бүтээлийн зураг авалт наймдугаар сарын сүүлээр эхэлсэн бөгөөд өдгөө зураг авалт Швейцарт үргэлжилж байгаа ажээ.
Зохиолч уг кино зохиолдоо Өрнийнхөний амьдрал, зан байдал, харилцааны дотоод хэлбэрийг өөрийн нүдээр харж, мэдэрснээ илэрхийлсэн бөгөөд кино багийнханд зохиол маш их таалагджээ. Түүнчлэн зохиолч Х.Болор-Эрдэнэ уг киноны зохиолыг бүрэн хэмжээний роман болгон монгол хэлээр хэвлүүлэхээр төлөвлөсөн байна.
Сонирхуулахад, "Bonjour la vie" кино төсөл ирэх жил дуусах бөгөөд зохиолч Х.Болор-Эрдэнийн зохиолоор бүтээгдсэн 6 дахь уран сайхны кино юм.






















