Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Х.Болорцэцэг Ази, номхон далайн аварга шалгаруулах тэмцээнд II байрт шалгарав

Ази, Номхон далайн үсчин, гоо засалчдын 18 дахь удаагийн тэмцээнээс Х.Болорцэцэг эмэгтэй үсчний чөлөөт загварын төрөлд 2 дугаар байр, “creative” будагтай загварын төрөлд III байр эзэлсэн амжилт гаргажээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Х.Болорцэцэг Ази, номхон далайн аварга шалгаруулах тэмцээнд II байрт шалгарав
Х.Болорцэцэг Ази, номхон далайн аварга шалгаруулах тэмцээнд II байрт шалгарав. Зураг: МҮОНРТ

Өнгөрөгч 4-5-ны өдрүүдэд Тайландын Бангкок хотноо зохион байгуулагдсан Ази, Номхон далайн үсчин, гоо засалчдын 18 дахь удаагийн тэмцээнээс Х.Болорцэцэг эмэгтэй үсчний чөлөөт загварын төрөлд 2 дугаар байр, “creative” будагтай загварын төрөлд III байр эзэлсэн амжилт гаргажээ. Тус тэмцээнд 13 орны 300 гаруй шилдэг үсчин оролцсон байна. Манай улсын оролцогчийн хувьд "Чингис хаан" олон улсын нисэх буудлын “Болор” салоны захирал бөгөөд Монгол Улсын мастер үсчин юм.


Хуваалцах