Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Х.Болортуяа Болгарын бөхөд ялагдав

Тайбе Юсеин хагас шигшээд Японы бөх, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Юкако Кавайтай барилдах бөгөөд тэрбээр финалд шалгарвал Х.Болортуяа дагах барилдаан хийх эрхтэй болно

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Х.Болортуяа Болгарын бөхөд ялагдав
Х.Болортуяа Болгарын бөхөд ялагдав. Зураг: МҮОНРТ

“Токио-2020” олимпын эмэгтэй чөлөөт бөхийн 62 кг-д хүч сорьж буй Х.Болортуяа хоёр дахь барилдаанаа Болгарын бөх Тайбе Юсеиний эсрэг хийлээ. Түүний өрсөлдөгч 2018 оны дэлхийн аварга болсон бөгөөд 2012, 2013, 2019 оны ДАШТ-ий мөнгө, 2014, 2015 оны ДАШТ-ий хүрэл медальтай маш хүнд өрсөлдөгч, Европын хошой аварга цолтой тамирчин байв.

Барилдаан эхлээд л Х.Болортуяа хөлөө алдсанаар, өрсөлдөгч нь хоёр оноо авлаа. Улмаар болгар бөх шахаж эргүүлснээр 10:0 оноогоор цэвэр ялалт авсан юм.

Тайбе Юсеин хагас шигшээд Японы бөх, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Юкако Кавайтай барилдах бөгөөд тэрбээр финалд шалгарвал Х.Болортуяа дагах барилдаан хийх эрхтэй болно.

Хуваалцах