Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Х.Болортуяа мөнгөн медаль хүртлээ

алтан медалийн төлөөх барилдаанд олимп, ДАШТ-ий хүрэл медальт Болгарын Эвелина Николоваг 6:2-оор илүүрхэж яваад цэвэр даруулж, мөнгөн медаль хүртлээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Х.Болортуяа мөнгөн медаль хүртлээ
Х.Болортуяа мөнгөн медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн чансааны оноо олгох Яшар Догу, Вэхби Эмре, Хамит Капланы нэрэмжит тэмцээний чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд 23 хүртэлх болон насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий мөнгөн медальт “Аврагч” спорт хороо, Орхон аймгийн “Соколь” компанийн тамирчин ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр 1/8 шигшээд өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх насны ДАШТ-ий медальт Германы Элина Бруггерийг оноогоор цэвэр (12:1), 1/4 шигшээд 2021 оны ЕАШТ-ий мөнгөн медальт ОХУ-ын Вероника Чумикова, хагас шигшээд өнгөрсөн жилийн 23 хүртэлх насны дэлхийн аварга Польшийн Анжелина Лысак нарыг тус бүр цэвэр дарсан.

Харин алтан медалийн төлөөх барилдаанд олимп, ДАШТ-ий хүрэл медальт Болгарын Эвелина Николоваг 6:2-оор илүүрхэж яваад цэвэр даруулж, мөнгөн медаль хүртлээ.

Хуваалцах