Х.Дармен Цагааннуур тосгонд ажиллав
Баян-Өлгий аймгийн засаг дарга Х.Дармен Цагааннуур тосгонд ажиллаж, Хилийн цэргийн 0285 дугаар ангид зочиллоо. Энэ үеэр Хилийн цэргийн 0285 дугаар ангийн захирагч, хурандаа Ц.Түвшинжаргал 2013 онд хийж гүйцэтгэсэн бүтээлч ажлууд, мөн Баян-Өлгий аймгийн 2014 оны төсөвт хил хамгаалалтад зориулсан зард
Мэдээллийн алба

Баян-Өлгий аймгийн засаг дарга Х.Дармен Цагааннуур тосгонд ажиллаж, Хилийн цэргийн 0285 дугаар ангид зочиллоо.
Энэ үеэр Хилийн цэргийн 0285 дугаар ангийн захирагч, хурандаа Ц.Түвшинжаргал 2013 онд хийж гүйцэтгэсэн бүтээлч ажлууд, мөн Баян-Өлгий аймгийн 2014 оны төсөвт хил хамгаалалтад зориулсан зардлаар шийдвэрлүүлэх саналаа танилцууллаа.
"Хил хамгаалалтад туслах хүчний Зөвлөлийн даргын шийдвэрээр улсын хил хамгаалах ажилд 5 -аас доошгүй жил идэвхи зүтгэлтэй ажилласан туслах хүчний гишүүн 10 хүртэлх хүнд хил хамгаалах байгууллагын ахлагчийн албан тушаалын 1-3 сарын цалинтай тэнцэх хэмжээний цалинг жилд нэг удаа олгоно" - гэж заасны дагуу жилд хил хамгаалалтад амжилт гаргаж, үр бүтээлтэй ажилласан албан хаагчдад олгох урамшуулалыг аймгийн Засаг даргын захирамжаар шийдвэрлэх, шинэ торон саад татах, Холбооны техник хэрэгслийг нэмэгдүүлэх, хилийн зарим хэсгүүдэд хилийн зам засвар хийх, Хоромдогийн гүүр янзлах зардлыг шийдвэрлэж өгөхийг саналд тусгав.
Аймгийн Засаг дарга Х.Дармен - Эх орныхоо дархан хилийг хамгаалах, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд хүчин зүтгэж буй Хилийн цэргийн 0285 ангийн бие бүрэлдэхүүнд ажлын өндөр амжилт хүсч, аймгийн 2014 оны төсөвт Улсын хил хамгаалалтад зориулсан зардлуудыг аймгийн ИТХ-д уламжилж өгөхөөр болов.


















