Х.Дармен: Өвөл, хаврын бэлтгэлээ урд оныхоос илүү базааж байна
Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармен аймаг, орон нутгийнхаа өвлийн бэлтгэлийн талаар бидэнд мэдээллээ.
Мэдээллийн алба

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармен аймаг, орон нутгийнхаа өвлийн бэлтгэлийн талаар бидэнд мэдээллээ. Тодруулбал, Баян-Өлгий аймагт улсын баяр наадмаас хойш хур тунадас ороогүй тул ялангуяа Ногооннуур, Алтанцөнц, Баяннуур сумын нутагт өвс ургамал ганджээ. Хадлан шувтраагүй, өнгөрсөн оныхоос хадлангийн хэмжээ 6 гаруй хувиар буурах төлөвтэй байгаа аж. Төмс хүнсний ногооны ургац өнгөрсөн оныхоос ахиу. Мал эмнэлгийн үйлчилгээ, хээлтүүлэгч малыг тусгаарлах, паразит өвчинтэй тэмцэх, малын хашаа хороо ариутгах ажлыг сайн хийсэн байна. Мал сүргийн цусны шинжилгээ ч бүрэн хийгджээ. Ирэх бичин жил зуд турхантай болох магадлалтай тул өвөл, хаврын бэлтгэлийг илүү сайн хангаж байна гэлээ. ЕБС-иудын хичээлийн болон дотуур байрны засварын ажил хийж дуусчээ. Улаанхус сумын Согоог, Хөх хөтөл болон Баяннуурын сургууль, Цэнгэл сумын хүүхдийн цэцэрлэгийн шинэ байр ашиглалтад орсон байна. Цахилгаан шугам сүлжээний газар бэлтгэл ажлынхаа 95 хувийг, цэвэр бохир усныхан 75, нийт сум, албан байгууллагууд 60 хувийг гүйцэтгэсэн байна.


















