Х.Эрдэнэбулган мал сүргийнхээ чанарт анхаарч, сүргийн бүтцээ чухалчилж байна
Булган аймгийн Хангал сумын малчин Х.Эрдэнэбулган мал сүргийнхээ чанарт анхаарч, сүргийн бүтцээ чухалчлан, өөрийн арга туршлагаа бусдадаа хуваалцаж яваа залуу малчдын төлөөлөл юм.
Мэдээллийн алба

Булган аймгийн Хангал сумын малчин Х.Эрдэнэбулган мал сүргийнхээ чанарт анхаарч, сүргийн бүтцээ чухалчлан, өөрийн арга туршлагаа бусдадаа хуваалцаж яваа залуу малчдын төлөөлөл юм.
Тэрбээр хахир өвлийг давахын тулд 300 эх хониноос 50-60 эх малыг төллүүлжээ.
Малчин Х.Эрдэнэбулган богино хугацаанд малаа эргэлтэд оруулж, үр шимийг нь хүртэх нь малчин хүний арга ухаан болж байгаа талаар ярив.
Их мал бэлчээрлүүлж, даац хэтрүүлэх биш өрхийн хэрэглээний хэмжээгээр малаа өсгөж, эдийн засгийн эргэлтэд оруулдаг байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ


















