Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хѳгжмийн зохиолч Б.Шарав агсны алдарт “Сэрсэн тал” дахин сэрлээ

Дээрх бүтээлийг 1984 оны арваннэгдүгээр сарын 25-нд улс тунхагласны 60 жилийн ойгоор анх удаа тоглосон байдаг.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хѳгжмийн зохиолч Б.Шарав агсны алдарт “Сэрсэн тал” дахин сэрлээ
Хѳгжмийн зохиолч Б.Шарав агсны алдарт “Сэрсэн тал” дахин сэрлээ. Зураг: МҮОНРТ

Үндэсний уралгийн их тeатр өвөл цагийн нээлтийн хоёр дахь тоглолтоо Монгол Улсын хѳдѳлмѳрийн баатар, “Чингис хаан” одонт, тѳрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хѳгжмийн зохиолч Б.Шарав агсны үндэсний их найрал хѳгжимд зориулан туурвисан “Сэрсэн тал” шилдэг бүтээлээр үргэлжлүүллээ.

Дээрх бүтээлийг 1984 оны арваннэгдүгээр сарын 25-нд улс тунхагласны 60 жилийн ойгоор анх удаа тоглосон байдаг.

Тэр үед 150 хүний бүрэлдэхүүнтэй үндэсний найрал хѳгжимчид Монгол Улсын ардын жүжигчин Ж.Чулууны удирдлагаар тоглож байсан билээ.

Хуваалцах