Х.Хатанбаатар, Э.Лхагвадулам, Х.Ивээл нар ОХУ-ын "Гайхамшигт хүмүүс" шоунд орно
тус шоунд өнгөрсөн жил Монголын оюун ухааны академийн ихэр тамирчин болох дэлхийн аварга эгч, дүү Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар оролцсон.
Мэдээллийн алба

Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар болон түүний охин Х.Ивээл (4 нас) ОХУ-ын “Россия-1” сувгийн "Гайхамшигт хүмүүс" шоу нэвтрүүлэгт оролцох болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл тус нэвтрүүлгийн багийн зүгээс Ой тогтоолтын спортын Өсвөрийн дэлхийн аварга, Дэлхийн 10 дээд амжилтыг эзэмшигч Э.Лхагвадулам (17 нас)-д мөн урилга хүргүүлжээ. Тэд удахгүй хойд хөршийн нийслэл Москва хотыг зорих юм байна.
Дашрамд дуулгахад, тус шоунд өнгөрсөн жил Монголын оюун ухааны академийн ихэр тамирчин болох дэлхийн аварга эгч, дүү Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар оролцсон. Тэд 1200 сарнайг таван минутад тогтоож, дээрх нэвтрүүлгийн зочид болон үзэгчдийг гайхшруулсан.


















