Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Х.Оргил-Эрдэнэд 7 сая төгрөгөөр торгох ял оноов

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Х.Оргил-Эрдэнэд 7 сая төгрөгөөр торгох ял оноов
Х.Оргил-Эрдэнэд 7 сая төгрөгөөр торгох ял оноов. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн даргаар ажиллаж байсан Х.Оргил-Эрдэнэ, БНХАУ-ын иргэн Лиу Хонниан /Liu Hongnian/ нарт холбогдох эрүүгийн хэргийг 2020.07.21-ний өдөр хэлэлцэж шийдвэрээ гаргалаа.

Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйл /4 /хахууль авах//-ийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Оргил-Эрдэнийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7 сая төгрөгөөр торгох ял оноов.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйл /хахууль өгөх/-ийн 1 дэх хэсэгт зааснаар БНХАУ-ын иргэн Лиу Хонниан /Liu Hongnian/-д нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 14000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэлээ.

Эх сурвалж: Шүүхийн ерөнхий зөвлөл

Хуваалцах