Х.Сэлэнгэ шинэ иргэдийг эргэжээ
Тэрээр “Шинэ онд шинээр мэндэлсэн 60 аад хүүхдүүдэд манай гэргий нярай хүүхдэд нэн шаардлагатай бүтээгдэхүүнүүд болон ээжид нь хэрэгцээт зүйлсийг бэлэглэв. Монголын үрс маш олон болтугай” гэжээ.
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн гэргий Х.Сэлэнгэ төрөх эмнэлэгээр ойр ойрхон үзэгддэг ажилтай болжээ. Тэрээр шинэ оны өмнөхөн дөрвөн ихрийг эргэсэн бол саяхнаас шинээр мэндэлсэн 60 хүүхдийг эргэж, тойрч гарын бэлгээ өгчээ.
Энэ талаар Н.Алтанхуяг facebook хуудастаа “Шинэ онд шинээр мэндэлсэн 60 хүүхдэд манай гэргий нярай хүүхдэд нэн шаардлагатай бүтээгдэхүүнүүд болон ээжид нь хэрэгцээт зүйлсийг бэлэглэв. Монголын үрс маш олон болтугай” гэжээ.




















