Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Х.Тэмүүжин БНХАУ-ын Хууль зүйн дэд сайдыг урьжээ

Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ын Хууль зүйн дэд сайд Жан Сүжүнь энэ сарын 26-27-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлах гэж байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Х.Тэмүүжин БНХАУ-ын Хууль зүйн дэд сайдыг урьжээ
Х.Тэмүүжин БНХАУ-ын Хууль зүйн дэд сайдыг урьжээ. Зураг: МҮОНРТ

Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ын Хууль зүйн дэд сайд Жан Сүжүнь энэ сарын 26-27-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлах гэж байна.

Айлчлалын үеэр хоёр улсын эрх зүйн шинэчлэл, хууль сахиулах байгууллагын тогтолцоо, хорих ангиудын үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцож, хууль, эрх зүйн салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр улс хооронд эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажлыг эрчимжүүлэх, хийгээд хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх боломж бололцооны талаар санал солилцох ажээ.

Түүнчлэн, Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян, Жан Сүжүнь нар Монгол Улсын Хууль зүйн яам, БНХАУ-ын Хууль зүйн яам хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах юм байна.

Хуваалцах