Х.Тэмүүжин эсэргүүцлээ илэрхийлжээ
Өчигдөр орой Хууль зүйн байнгын хороо хуралдаж Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн.
Мэдээллийн алба

Өчигдөр орой Хууль зүйн байнгын хороо хуралдаж Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Х.Тэмүүжин сайдыг огцруулах дээр санал нэгдсэн талаар бид мэдээллэсэн.
Өчигдөр оройны байнгын хорооны хуралдааны дараа Х.Тэмүүжин сайд өөрийн твиттер хуудаснаа "Би буруу хүмүүст бас буруу цаг үед итгэж ээ. Энэ миний хамгийн том алдаа байлаа" гэж бичсэн нь нэлээд олон хүний амны бай болоод байна.
Албан бус мэдээллээр байнгын хорооны хуралдаан дээр АН-ын дийлэнх гишүүд түүний эсрэг санал өгсөн бололтой. Харин үүнд нь уурласан сайд АН дотроо зөрчилтэй байгаа гэдгийг илтгэх мэт намын нөхдөдөө ийнхүү бичжээ.


















